Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17

Зорилго: Монголын Үндэсний уламжлалт Шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, зан үйл, ёс заншлыг өвлүүлэх, сургах, харваачдын ур чадварыг дээшлүүлэх.

Нээлт:

• 09:00 - 09:30 цагт – оролцох багуудыг бүртгэх;

• 09:30 - 09:50 цагт – багийн ахлагч нарын техникийн зөвлөлгөөн;

• 09:50 – 09:55 цагт нээлтийн ажиллагаа

Тэмцээний дүрэм:

• Тэмцээнийг Монголын шагайн харвааны холбооны дүрмийн дагуу явуулна;

• Багууд 7 - 9 хүний бүрэлдэхүүнтэй байх;

• Тэмцээн 2 өргийн илүүцээр өрж тоглоно;

• Багт дүрмийн дагуу 1 чавх байж болно.

Зохион байгуулах байгууллага:

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Соёл, соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Д.Мэндсайхан /99124673/,

Үндэсний Урлагийн Их Театр, хөгжимчин Н.Жүрмэддорж /88048740/ нар хариуцна.

Багийн харваа шагнал:

• 1-р байр - Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал;

• 2-р байр - Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал;

• 3-р байр - Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал.

Хүн нэг бүрийн цуваа харваа шагнал:

• 1-р байр - Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал;

• 2-р байр - Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал;

• 3-р байр - Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал.

Хугацаа: 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт Үндэсний Урлагийн Их Театрын бүжгийн зааланд шагайн харвааны уралдаан эхлэнэ;

• 09:00 цагт оролцох багууд цугларна;

• 09:30 – 09:50цагт багийн дарга нарын техникийн зөвлөгөөн

Жич:

• Багууд мэдүүлгийн дагуу тамирчдынхаа ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэртэй ирнэ.

• Бичиг баримт дутуу, багийн бүрэлдэхүүний тоо хүрэлцэхгүй тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй.

“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР – 2017” арга хэмжээний зохион байгуулах ажлын хэсэг

Сэтгэгдэл