Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

Тэргүүлэх чиглэл, зорилго, зорилт

Соёл урлагийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

  • Хувь хүний хөгжил, нийтийн соёлыг дэмжсэн, өрсөлдөөнд суурилсан соёл, урлагийн хүртээмжтэй, олон талт үйлчилгээг нийгэмд хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний үйлчилгээний тогтолцоо, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх
  • Соёлын өвийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, өвлүүлэх найдвартай тогтолцоог бэхжүүлэх;
  • Соёл урлагийн салбарын тоо, бүртгэл мэдээллийг боловсронгуй болгох, нэгдсэн системд оруулж үйл ажиллагааг тогтворжуулах
  • Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах
  • Нээлттэй, илтод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх.

Соёл урлагийн газрын эрхэм зорилго

Төрөөс соёл урлагийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тус салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар соёл урлагийн салбарын нийгэм эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино.

Соёл урлагийн газрын стратегийн зорилт.

Соёл урлагийн газар нь эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ.   Үүнд:

  • Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах,
  • Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд дотоодын хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх.

Соёл урлагийн газрын үйл ажиллагааны гол зорилтууд.

Үйл ажиллагааны стратегийн 1 –р зорилтын хүрээнд дараах гол зорилтуудыг хэрэгжүүлнэ.

  • –Үндэсний түүх, өв соёлын онцлогийг агуулсан, мэдлэг, мэдээлэлд суурилсан бүтээлч аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник технологи, инновацид тулгуурлан хөгжүүлж шинэ чадавхи шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, улс, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих:
  • Соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангах, соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин, нөхцөл бүрдүүлэх, соёл, урлагийн олон талт үйлчилгээг нийт хүн амд хүргэх:
  • –Соёлын өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэх;
  • Соёлын салбар дахь ажил эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах;
  • Соёлын тоо бүртгэл хөтөлж, дүн шинжилгээ хийх;
  • Соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
  • Соёлын салбарт харилцан үр ашигтай гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • –Соёлын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем бий болгох.

 

Үйл ажиллагааны стратегийн 2 –р зорилтын хүрээнд дараах гол зорилтуудыг хэрэгжүүлнэ.

  • Агентлагийн төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулах, ажиллах нөхцөлийг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг тайлагнах;
  • –Агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих,
  • –Агентлагийн хүний нөөцийг төлөвлөх, сургах, давтан сургах, ур чадварыг хөгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
  • Төсвийн шууд захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнахад бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, төсөв зардлыг ил тод мэдээлэх;
  • –Олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах; 
  • Байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, газрын үйл ажиллагаанд дотоод аудит хийх, зөвлөмж гаргаж эрсдлээс хамгаалах.