Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

Соёл, соёлын өвийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Нэгж нь соёлын болон соёлын өвийг хамгаалах тухай хууль,тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ үндсэн үүргийн хүрээнд соёлын биет болон биет бус өв, ном хэвлэлтэй  холбогдолтой хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, музей, номын сан, соёлын төв, ордон зэрэг байгууллагуудын менежментийг сайжруулах,холбогдох чиг үүргийн хүрээнд орон нутаг, үндэсний, олон улсын арга хэмжээний үйл ажиллагааг холбогдох байгууллагатай уялдуулан зохион байгуулах, зохицуулах,энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь агентлагийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, соёл, урлагийн байгууллагууд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна.

Соёл, соёлын өвийн хэлтсийн бүрэлдэхүүн

Г.Батхуяг
Хэлтсийн дарга
Утас: 264951
batkhuyag@culture.gov.mn
Д.Бямбасүрэн
Ном хэвлэл, утга зохиолын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Утас: 264943
byambasuren@culture.gov.mn
Ч.Нацагням
Музей, соёлын үл хөдлөх дурсгалын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Утас: 264943
natsagnym@culture.gov.mn
Г.Жанцансамбуу
Соёл, олон нийтийн байгууллагын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Утас: 264944
jantsansambuu@culture.gov.mn
Д.Мэндсайхан
Соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Утас: 264943
mendsaikhan@culture.gov.mn