Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

Урлаг уран бүтээлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг;

Нэгж нь соёлын тухай хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд соёлын тухай хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах,театр урлагийн байгууллагуудын менежментийгсайжруулах, тайз, дэлгэцийн болон дүрслэх, дизайны урлагийн үйл ажиллагааг холбогдох байгууллагатай уялдуулан зохион байгуулах, зохицуулах, Энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн удирдлагаа хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь агентлагийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхайүйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, соёл, урлагийн байгууллагууд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна.

Урлаг, уран бүтээлийн хэлтсийн бүрэлдэхүүн:

Н.Мөнхзул
Хэлтсийн дарга
Утас: 264946
munkhzul@culture.gov.mn
З.Соёлмаа
Театр, цирк, хөгжим бүжгийн урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Утас: 264944
soyolmaa@culture.gov.mn
Х.Одмаа
Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Утас: 264945
odmaa@culture.gov.mn
Н.Болормаа
Интертаймент, төсөл хөтөлбөрийн шуурхай зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
Утас: 264945
bolormaa@culture.gov.mn
Я.Баасансүрэн
Бүх нийтийн соёл урлагийн боловсрол, оюуны өмчийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Утас: 264944
baasansuren@culture.gov.mn