Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

"Ганга нуурын чуулган"-ны тойм

“Ганга нуурын чуулган-2014” түүхсоёл, байгаль экологийн төслийн нээлт, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүрээр сарын 21-23-нд амжилттай зохион байгуулсан билээ.Уг төслийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд төслийн багийнханаас гадна эрдэмтэн докторууд, зохиолч яруу найрагч, урлаг уран сайхан, хэвлэл  мэдээллийн төлөөллүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд гэх зэрэг нийт 600 гаруй хүн оролцсон ба Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга ёс заншлыг сэргээхзорилгоо биелүүлж чадсан томоохон арга хэмжээ боллоо.

Сүхбаатар аймгийн Дарьгангын 6 сум болох Дарьганга, Онгон, Наран, Халзан, Асгат, Баяндэлгэрсумууд тус бүр өөрсдийн соёлын өвийг нэгтгэн бүртгэж авч Дарьганга нүүдэлчин ахуйг харуулсан үзэсгэлэн гаргажээ.Мөн Дарьганга ардынавъяастнуудынтоглолт, Хүн чулуун хөрөг, Алтан ургийн олдворуудын талаарх эрдэмтдийн ярилцлага, Дарьганга урлал давтагдашгүй хийц мөнгөн урлалын үзэсгэлэн, Дарьганга адуунысоёлооүзүүлсэнньардиргэдийнхээуугуулсоёлруугаахандаххандлагахийгээдурамзоригийгсэргээсэнүйлявдалболов.

Өргөний голын хөвөөнөө “Дарьганга нүүдлийн соёл” хэмээх уламжлалт хэлхээ тоонот гэр бүхий айл нүүх ёсыг бүрэн хэмжээгээр үзүүлсэн ба шинэ нутаг сонгон гэр барих, нүүдэл тосох ёс, Дарьганга шавар зуух барих, шинэ нутагт идээ тахил өргөх, цай чанах, шимийн архи нэрэх ёс зэргийг толилуулсан нь өөрсдийнсоёлынөв, нүүдлийнахуйгаахайрлаххамгаалах, үрхойчдоодамжуулахсэдэлсанаагөгсөнаргахэмжээбайлаа.

Нүүдлийн шувуудын диваажин болсон газрын нүдэн Гангануурыг хамгаалах зорилгоор нуурын эхэнд 12 км ойн зурвас байгуулах эхлэлийг тавьжүрэл, бургас, улиас зэрэг 500 мод тарьсан ба хойшид Дарьгангад аялан зорчиж буй хүн бүрийг мод тарьж эх болсон байгалиа хамгаалахад уриаллаа.

Мөн төслийн хүрээнд Дарьганга эхнэрийн 60 иж бүрэн хувцас, янзаган хүрээ бүжгийн 60 хувцас, “Дарьганга өв” каталоги хийгдэж, мартагдаж байсан Дарьганга морин хуурын татлагыг 33 хүүхэд залууст зааж сурган, Дарьгангыг магтан дуулсан дуу шүлэг зохиогдон, уран дархчууд нь олон сайхан мөнгөн урлалыг шинээр бүтээх зэрэг үр өгөөжтэй олон сайхан үйл явдлууд болсныг дуулгахад таатай байна.         

Ийнхүү “Гангануурынчуулган – 2014” түүхсоёл, байгаль экологийн төслийн нээлт, аялал жуулчлалын өдрүүд амжилттай болж өндөрлөсөн бөгөөд уг үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, "НьюЖуулчинТурс" компани, Соёл яруу найргийн академи нар хамтран зохион байгуулж, хэвлэлийн түншээр "Монгол HD"ТВ, ЕТV, BBS телевизболон "Өнөөдөр", "Өдрийнсонин", ”Монголын мэдээ сонин” тус тус ажиллаа.

Төсөл хөтөлбөр