Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

Болор цом- 34 наадам боллоо.

“БОЛОР ЦОМ” НААДАМ БОЛЛОО.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Соёл урлагийн газар", Монголын зохиолчдын эвлэлээс хамтран Дорнод аймгийн ЗДТГ -ын дэмжлэг дор зохион байгуулагдсан  "Болор цом-34” яруу найргийн наадам  2017 оны 01 - р сарын 28 ний өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болж өндөрлөлөө. 

2005 онд анх хөдөө орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш зургаа дахь аймагтаа хөшгөө нээж буй  тус наадам нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ойд зориулж зохион байгуулсанаараа онцлогтой байсан бөгөөд наадмын эхний шатанд 170 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 30 найрагч шалгарч дорнын их талыг зорьсон бол тус наадмын шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Болор цомын эзэн Б.Галсансүх, Яруу найрагч Д.Ган-Очир найр ажилласан юм.
Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ойд зориулан зохион байгуулсан "Болор цом”-ын 2017 оны эзнээр Сүхбаатар аймгийн яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорч, дэд байрт А.Эрдэнэ-Очир, яруу найрагч Ч.Ууганбаяр, М.Уянсүх, Д.Гансүрэн нар айргийн тавд багтсан байна.

Төсөл хөтөлбөр