Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

  • Нүүр хуудас
  • /
  • "ДЭЛХИЙН ДУРСАМЖ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ БОЛОМЖ, ИРЭЭДҮЙ" СЭДЭВТ ХУРАЛ БОЛЛОО

"ДЭЛХИЙН ДУРСАМЖ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ БОЛОМЖ, ИРЭЭДҮЙ" СЭДЭВТ ХУРАЛ БОЛЛОО

"Дэлхийн дурсамж хөтөлбөрт оролцох боломж, ирээдүй" хурал 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Үндэсний Номын санд боллоо.  Тус хуралд ЗГХА Соёл, урлагийн газрын, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын, Үндэсний Номын сангийн, Соёлын Өвийн Төвийн,  Архивын Ерөнхий газрын, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн соёлын баримтат өвийн асуудлаа хариуцсан албан тушаалтнууд  оролцож  бүртгэн баримтжуулах, хамгаалж хадгалах, баяжуулах, олон нийтэд сурталчлах, дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зэрэг стратегийн ач холбогдолтой асуудлуудыг хөндөж, цаашид ажиллах чиглэл, менежментийг тодорхойлов. 

Манай улс 2005 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” Хөтөлбөрийн Монголын Үндэсний хороог байгуулсан ба Үндэсний Номын сангийн захирал тус хөтөлбөрийн даргаар томилогдон ажиллах юм.  Засгийн газрын 2014 оны 238 дугаар тогтоолоор Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр батлагдсан боловч санхүүжилт тавигдаагүйн улмаас үндэсний хэмжээнд соёлын баримтат өвийг сурталчилна таниулах, авран хамгаалах, бүртгэн баримтжуулах ажлууд дорвитой явагдахгүй байна.   

Үндэсний номын сангийн хамт олон өнөөдрийг хүртэл санал санаачлагатай ажилласны үр дүнд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Дэлхийн өвийн жагсаалтад “Луу Алтан товч” (2011);“Монгол шунхан Данжуур”(2011);“Есөн эрдэнийн Ганжуур”(2012)-ыг;  ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн  Ази-Номхон далайн бүс нутгийн  жагсаалтад “Луу Алтан товч” (2011);“Сахиусан Дарь эх”(2014);  “Мэргэд гарахын орон” (2016)-ыг тус тус бүртгүүлсэн байна.

Цаашид олон чиглэлийн байгууллагуудад болон хувь хүмүүст соёлын баримтат өв тэдгээрийг хадгалж байгаа ба эдгээр өвийг улсын болон дэлхийн өвд яаралтай бүртгүүлж, эрсдэлийн үнэлгээ хийж, хамгаалалтад авч, улсын нэгдсэн бүртгэлийг үүсгэж, бүртгэн баримтжуулах ажлыг нэн яаралтай хэрхэн яаж гүйцэтгэх тал дээр хамтран хэлэлцэж  шийдэлд хүрэв. 

Төсөл хөтөлбөр