Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

  • Нүүр хуудас
  • /
  • ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН ӨВҮҮД

ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН ӨВҮҮД

Дэлхийн соёлын өвд (World Cultural Heritage):

Орхоны хөндийн дурсгалт газар (Orkhon Valley Cultural Landscape) 2004

Орхоны хөндийн соёлын дурсгалньУлаанбаатархотоос 360 орчим километр алслагдсан,Монгол улсынтөв хэсгээр урсахОрхон голынэрэг дагуу сунан байршсан байдаг.ЮНЕСКО2004 онд 28-р чуулганаараа энэхүү газрыгДэлхийн өвийнжагсаалтад бүртгэн авсан. Орхон голын хөндий нь Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна.Дэлхийн өвийн II, III, IVшалгууруудыгхангасан тул 1081 дэх байршлаар бүртгэн, Ази-Номхон далайн бүс нутгийн өвд оруулсан байна. Олон зууны турш Орхон мөрний хөндий нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор иржээ. Үүний хамгийн эртний нотолгоо нь 8-р зууны үед тогтнож байсанХөх Түрэгийнэзэнт гүрний Билгэ хаанд зориулсан Руни бичээс бүхий чулуун хөшөө юм. Уг хөшөөнөөс хойш 25 км зайд нүүдэлчдийн нийслэл Орд балгасын туурь байдаг. Түрэгийн улсуудын үед Орхон голын хөндийд орших Этүгэн уул сүсэг бишрэл, улс төрийн төв болж байсан ажээ.Киданчуудынноёрхлын үед тэдний сүр хүчийг илтгэсэн 3 хэлээр бичигдсэн олон тооний чулуун хөшөөнүүд бий болжээ.

Орхон голын хөндийд дараахь дурсгалууд байдаг.

·8-р зууны эхэн үед Хөх ТүрэгийнБилгэ хаан,Куль Тегиннарт зориулан босгосон Орхоны бичээс бүхий хөшөөнүүд. Эдгээрийг Оросын археологичид 1889-1893 оны малталтаараа нээсэн байна.

·Хар балгасынтуурь. 8-р зууны үеийнУйгурынэзэнт улсын нийслэл хот нь ордон, сүм, дуган, дэлгүүр гэх мэт маш олон тооны сүрлэг байгууламжуудтай 50 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран оршиж байжээ.

·Монголын эзэнт гүрнийнийслэлХар хорумхотын туурь уг хөндийд оршдог.

·Эрдэнэзуу хийд. Монгол орондТөвдийнБурхны шашин дэлгэрсний бэлгэдэл, анхны буддын сүм. Уг сүмийн зарим хэсгийг коммунист дэглэмийн үед 1930-1940 оны орчимд устгасан байна.

·Төвхөн хийд. Даянч ламын агуй болох Төвхөн нь өвөрмөц, хосгүй сүм юм. Далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн уулын дээр орших уг хийдийг коммунист дэглэмийн үед нураасан байна.

·Өгөөдэйхааны амьдарч асан 13-14-р зууны үеийн Монгол хааны ордны туурь

 

 

 

Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (Petroglyphic Complexes of the Mongolian Altai) 2011

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галерей гэж хэлж болохоор түүхэн цогцолбор газар бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэхүү цогцолборт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг юм байна..

 

·Дэлхийн байгалийн өвд (World Natural Heritage):

Увс нуурын ай сав газар(UvsNuur Basin) 2003 далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхийМонгол улсынхамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг ньОХУ-ынБүгд Найрамдах Тува Улсадхамаарагддаг. Тус сав газрын хамгийн том хот ньУлаангомюм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг. Дэлхийн өвийн IX, Xшалгууруудыгхангасан тул 27-р чуулганаар 769 дэх байршлаар бүртгэн, Европ, Умард Америкийн бүс нутгийн байгалийн цогцолбор өвд оруулсан байна. Увс нуур ньЕвроазийнтал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн 700'000 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамрах Увс нуурын сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захынцөл, хамгийн өмнөд захынтундроршдог. Увс нуурын савд олон жижиг нуурууд багтдаг ба тэдгээрийн нэг болохҮүрэг нуурнь далайн түвшнээс дээш 1450 метр өндөрт оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй нуурууд бөгөөдусны шувуудыннүүдлийн маш чухал нутаг болдог байна. Увс нуурнь Их нууруудын хойд хагаст,Увс аймгийнзүүн хойд хэсэгт орших бөгөөд талбайн хэмжээгээрээМонголдхамгийн том нь буюу 84 км урт, 79 км өргөн, 3350 ам.дөр.км хэмжээтэй. Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол, далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм. Увс нуурандТэс,Нарийн,Хархираа,Түргэн,Сагиль,Боршоо,Хөндлөн,Торхилогзэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Нуурын хөвөөндхужир,давсэлбэгтэй,зэгс,дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга,бургас,улиасзэрэг ургамалтай. Увс нуурандхун,цаст дэглий,халбаган хошуут,ногтруу,галуу,шар алаг нугасзэрэг 362 төрлийн нүүдлийн шувуу, 72 төрлийн хөхтөн амьтан амьдардаг.Хан хөхийн нурууньИх нууруудын хотгоруруу түрэн орж, Увс болонХяргас нууруудынхотгорыг зааглана. Хяргас нуур нь хойд хэсэгтээ зөөлөн элсэрхэг, өмнө хэсэгтээ чулуурхаг, чулуун аралтай. НуурандАлтайн загас,монгол хадран,осман,нохой сугас,давжаа сугас,шар загасзэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг. Тус сав газар ньСибирьболонТөв Азийнгео уур амьсгалыг хооронд нь зааглах хил хязгаар болдог бөгөөд зундаа агаарын температур 47 хэм хүрдэг бол өвөлдөө -58 хэм хүрдэг байна. Ийм хатуу ширүүн уур амьсгалтай ч 400 орчим зүйл шувуу, дэлхий дахинаа маш ховордсонцасны ирвэс,аргаль,янгиртэргүүтэй 100 орчим зүйлхөхтөнамьтны амьдрах орчин болдог. Увс нуурын савд хүн амын нягтшил бага, аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, оршин суугчид нь эртний уламжлалт нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл орхиогүй байгаа нь тус бүсийн экосистем онгон төрхөө хадгалан үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. 2003 ондЮНЕСКО-оос Увс нуурын сав газрынДэлхийн өвдбүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ "…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчидХүннү,Түрэг,Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ

·Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад
(Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity):

Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008онд

Морин хуур нь Монгол үндэстнийхөгжмийн зэмсэгмөн. Морин хуур өнө удаан түүхтэй, аль эрт13-р зууныэхэнд даруй Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр дүрс дууны өнгө,хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад,Өвөр Монголынзарим нутагт цоор гэж нэрлэх тал байдаг. Морин хуурын хайрцаг нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, гриф дээрээморинтолгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм. Морин хуурынчавхдасыгморины сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмийн дотор өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг болох юм. Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монголгэрболон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан юм. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийгнейлонутсаар орлуулан чавхдас хийсэн нь, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирч, монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон байна. Yүнээс гадна хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчид бас дунд гарын морин хуур болон их гарын морин хуур судлан үйлдсэн юм. Энэ хоёр төрлийн морин хуурыг хөгжимдөх арга ньЕвропийнвиолончельболональт хийлтэйадилхан байдаг. Ингэснээр морин хуур нь сапроно, альт, баритон бүрдсэн бүрэн бүтэн хөгжмийн хэсэг бүрэлдүүлж, монгол үндэстний хөгжмийн ангийг баяжуулсан байна. Өөрчлөлт оруулан шинээр судлан бүтээсэн морин хуур нь гадар чимэглэлийн талаар мөн монгол үндэстний онцлогийг хэвээр нь хадгалж, цар дээр нь үндэстний онцлогтой хээ угалз сийлсэн байдгаар ёстой л уран нарийн урлагийн бүтээл гэж болно. Монгол Улсад1992ондМорин хуурын чуулгабайгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Морин хуур ньЮНЕСКО-гийндэлхийн өвдбүртгэлтэй.

 

Монгол Ардын уртын дуу, 2009 онд

Монгол ардын уртын дуу бол монгол ардын дууны сонгодог хэлбэр даруй мөн бөгөөд дэлхий дахинд ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин, чухам Монголын урлал юм. Уртын дуу гэгч уудам тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог эгшиг чимэгтэй, хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулам хөгжүүн бадрангуй сайхан аялгуу нь оргилон дээшилж, нарийсан нарийссаар "шуранхайлах", тэгснээ аргилан доошилж бүдүүсэн бүдүүсэхдээ зүйл зүйлийн хачин хөөрхөн нугалаа хугалаа, хоолой амьсгалын цохилт хийж, хүнгэнэн "шигших" зэргээр нэн өргөн цараатай, сонсож ханашгүй эгшиг-лэнтэйяа хадаадаг нь чухам Монгол сайхан эх орны тэнэгэр уудам тал нутаг хийгээд, дэлгэр баян хангайн сүрлэг өндөр уул нуруу, даваа гүвээ, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч ой шугуй, үзэсгэлэн төгс байгалийн тансгийг санагдуулж, агт морьдын хурдан жороо ажнай сайныг бодогдуулж, унасан газар, угаасан ус, эцэг эх элгэн садан, үр хөвгүүд, үнэнч журмын амраг хань, анд нөхөд сэлтээн хайрлан энхрийлэх халуун эх оронч сэтгэлийг маань ундруулам сайхан билээ. Уртын дууны тэр бүхий гайхамшиг "ид шидийг" утга зохиол, хэлний шинжлэл, яруу найргийн зүй, хөгжмийн судал, дуулаачны авиан зүй, түүх, угсаатны зүй гэх зэрэг дав дээр холбогдох шинжлэх ухааны үүд-нээс нягтлан нуталбаас зохистой билээ. Учир иймийн тулд уртын дууны зөвхөн хэдэн онцлогийг энд дурдахыг хүснэм. Юуны өмнө монгол ардынуртын дуу маш баялагхэмнэл /ритм/-тэйг хэлэх хэрэгтэй. Уртын дууны олон янзын нарийн хэмнэлийг ойлгоогүй хүн уртын дууг нотлон тэмдэглэхэд айзам /такт/ хуваан тэмдэглэж боломгүй мэт санахад хүрдэг ч удаа бий. Хуучин манай уртын дуучид уртын дууг "айзангийн гучин хоёр, хангайн найм" гэж ялган хувааж ярилцдаг байсан. "Айзангийн гэдэг нь "Аяа, зээ хө" гэж эхэлдэг дууны нэр юм гэж тайлбарладаг ч ёс бий. Уртын дууны хоёрдахь онцлог гэвэл маш өргөн цараатай байдгийг хэлж болно. Ардын богино дуу голцуу нэг октаваас терци буюу кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг. Уртын дууны гуравдахь онцлог гэвэл дээш цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнөөс гэнэт нарийн өнгөнд маш хол үсрэн шилждэг үсрэлт ихтэйг хэлж болно. Уртын дууны дөрөвдөх онцлог гэвэл манай монгол ардын урт дуунд, хөгжмийн хэлээр займрал их байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн дэвсгэр хөгөөсөө займарч өөр /оруулбар/ дэвсгэр хөгд шилжээд, буцаж үндсэн дэвсгэр хөгдөө орох төгс бус хөг солигдол уртын дуунд элбэг байдаг гэсэн үг юм. Уртын дуугдуулахад дуучин хүнээс дотоод их уран сэтгэмж, хувийн уран чадварын их далайц шаарддаг байна.

 

 

 

Монгол Үндэстний баяр–Наадам, 2010 онд

Наадамнь Монголчуудын тусгаар тогтносон төрт баяр цэнгэл юм . Наадам нь зуны дунд сард явагдах бөгөөд,эрийн гурван наадамбуюуүндэсний бөх,

Төсөл хөтөлбөр